Хаана ч байсан илүү бүтээлч байна

Dynamic Cloud ашигласнаар ажлын файлдаа хаанаас ч хандана. Ажлын хамт олондоо файлаа хуваалцан онлайнд хамтран ажиллана.

Dynamic Cloud гэж юу вэ?

Динамик Cloud нь Gosmart TM компаны бүтээсэн аюулгүй байгууллагын файл сан, синк үйлчилгээ юм. Хэрэглэгчдэдээ файлаа онлайнд хадгалах, хуваалцах, онлайн орчинд хамтран документ /Word, Excel, Powerpoint/ дээр ажиллах болон бусад олон боломжуудыг олгож байна

Найдвартай хадгална

Та документ, зураг болон бусад бүхий л ажлын файлаа Dynamic Cloud-д хэмжээ харгалзахгүй найдвартай хадгалах боломжтой ба хэрэгтэй үедээ хаанаас ч хандах боломжтой.
Sync

Синк хийнэ

Динамик Cloud - д байршуулсан таны файлууд таны компьютеруудтай автоматаар синк хийгдэх ба файлын давхардал, файл устах, вирустэх гэх мэт асуудлуудыг бүрэн шийднэ
Дэлгэрэнгүй
Sync
Онлайн орчинд ажиллах

Онлайн орчинд ажиллах

Өргөн хэрэглээний файлуудыг нээж үзэхээс гадна MS Word, Excel, Powerpoint файлууд дээр онлайн орчинд шууд ажиллах боломжтой. Дэлгэрэнгүй
Dynamic Cloud Security

Аюулгүй байдал

Dynamic Cloud нь таны файл, мэдээллийг аюулгүй хадгалах олон төрлийн нууцлал, хамгаалалтын аргуудыг ашигладаг. Таны файл зөвхөн танд хамаарагдана.
Dynamic Cloud Security

Хуваалцах

Файл болон хавтсаа хамтран ажиллагсад эсвэл баг группүүдэд үзэх, засах гм эрхүүдээс сонгон хуваалцсанаар документ файл дээр хамтран ажиллах боломжтой бөгөөд файлын давхардалгүй эмх цэгцтэй орчинг бий болгоно

Та илүү аюулгүй илүү бүтээлч орчинд бэлэн үү?

Dynamic WORD, EXCEL, Powerpoint

Dynamic Cloud - д байрлуулсан word, excel, poweroint файлууд дээр онлайн орчинд ажиллах,
нэгэн зэрэг олон хэрэглэгч хамтран ажиллах боломжийг олгосон хүчирхэг програм

Баримтын үгийн алдааг шалган цаг алдах хэрэггүй боллоо

Монгол үгийн зөв бичих дүрмийн алдааг шалгаж, алдаатай үгийн зөв хувилбаруудыг санал болгоно.
Sync

Хамтран ажиллах

Хэрэглэгчид хоорондоо хуваалцсан файл /Word, excel, powerpoint/ дээр нэгэн зэрэг ажиллах боломжтой. Хэрэглэгчдийн хийсэн өөрчлөлт бүр хадгалагдана
Sync
Онлайн орчинд ажиллах

Өөрчлөлтийн түүх

Хоорондоо хуваалцан ажиллаж буй баримтын бүх өөрчлөлт хадгалагдах ба тухайн өөрчлөлт хийхийн өмнөх хувилбаруудыг үзэн хэрэгтэй бол буцаан сэргээх боломжтой.
Онлайн орчинд ажиллах

Ямар ч нэмэлт програм суулгах шаардлагагүй

Динамик Cloud - д байрласан өргөн хэрэглээний файлуудыг нээж үзэхээс гадна, word, excel, powerpoint файлууд дээр онлайн орчинд шууд ажиллах боломжтой.
Онлайн орчинд ажиллах

Чухал боломжууд

  • Монгол серверт байрлана Dynamic Cloud- н үндсэн сервер Монгол датацентрт байрлаж буй тул хэрэглэгч та дотоодын хязгааргүй интернет урсгалаар хандах боломжтой.
  • MS Office функцүүдыг агуулсан Microsoft Word, Excel, Powerpoint програмуудын үндсэн бүх боломжуудыг агуулсан.
  • Цаашид байнга хөгжүүлнэ Динамик Cloud нь Gosmart TM компанийн үндсэн бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, технологийн дэвшил дээр тулгуурлан тасралтгүй хөгжүүлнэ.
  • Импорт, экспорт dox, docx, xlx, xlxs, ppt, pptx, pdf, epub, xps, odt, rtf, txt, html форматуудыг дэмжинэ.
Онлайн орчинд ажиллах

Офлайнд ажиллах

Dynamic Cloud - д байршуулсан бүхий л мэдээлэл таны компьютертой байнга синк хийгдэх бөгөөд интернет тасарсан үед компьютер дээрх файл дээрээ ажиллах боломжтой бөгөөд Интернет ирэх үед автоматаар өөрчлөгдсөн файлуудыг Dynamic Cloud-д хуулах болно.

Түлхүүр давуу талууд

Байгууллагад

  • Үр бүтээлтэй Зохион байгуулалттай ажиллахад хялбар орчинд файл хуваалцан, документ файлыг хамтран боловсруулснаар ажлын бүтээмж нэмэгдэж, бичиг хэргийн зардал буурна

  • Мэдээллийн аюулгүй байдал Байгууллагын мэдээлэл, файлууд найдвартай, аюулгүй хадгалагдана.

  • Үгийн алдаа баяртай! Динамик документ програмын Монгол үгийн дүрмийн алдаа шалгах хэрэгсэлтэй тул үгийн алдаа хянаж цаг алдах хэрэггүй болсон.

Албан хаагч

  • Зохион байгуулалттай Ажлын файлуудаа ажиллахад хялбар Dynamic Cloud програмд илүү зохион байгуулалттай эмх цэгцтэй хадгалснаар ажлын хурд нэмэгдэнэ.

  • Та хаана, таны файл тантай цуг Онлайн орчинд суурилсан тул та хаана ч байсан интернетэд холбогдох дурын төхөөрөмжөөс хэрэгцээт файлдаа хандах боломжтой

  • Синк Динамик синк програм нь Динамик Cloud-д байрлуулсан файлуудыг таны компьютертой синк хийх бөгөөд интернет тасарсан үед оффлайнд файл дээрээ ажиллах боломжийг олгоно.

Админ

  • Аюулгүй байдал Админ хэрэглэгч нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэд хэдэн нууцлалын цэсүүдэд нэвтрэх эрхтэй.

  • Хяналт Серверийн багтаамж, хэрэглэгч тус бүрийн багтаамж, нийт урсгал, файлын тоо гэх мэт статистик мэдээллээс шүүн үзэх боломжтой

  • Нөөцлөлт&Сэргээх Байгууллагын файл санг бүхлээр нь нөөцлөх, нөөц хуулбаруудаас сэргээх гм боломжтой.